Дерма-өнхрүүлэгийн зориулалт
-
Язралт арилгах болон язралт эмчлэх
-
Бүх төрлийн сорви арилгах
-
Сэвх, толбо, нөсөө арилгах
-
Үрчлээ тэнийлгэх болон хөгшрөлтийн эсрэг
-
Целлюлит багасгах болон целлюлит арилгах
-
Үс уналтыг эмчлэх болон үс ургуулах
Дерма-өнхрүүлэг гэж юу вэ?
Арьс судлалын эрдэмтэд микро зүүн эмчилгээг нээснээр арьсны бүх төрлийн асуудлуудыг хялбархан шийдэх боломжтой боллоо. Арьсны сорви, язралт, үрчлээ болон барзгар, нүхжсэн гадаргуу нь гагцхүү коллагены дутмагшлаас болж үүсдэг байна. Дерма-өнхрүүлэгийг хүний биеийн байгалаас заяасан өөрөө төлжих чадварт тулгуурлан бүтээсэн бөгөөд микро зүүн эмчилгээ нь эсийн түвшинд нэвтэрч, тэжээл өгөх замаар арьсанд шаардлагатай коллагеныг нөхөн төлжүүлдэг хамгийн үр дүнтэй гайхамшигтай технологи юм. Дерма өнхрүүлэг нь лазер эмчилгээ болон косметик хагалгаатай яг ижилхэн үр дүнтэй, хамгийн бага зардалтай, аюулгүй, баталгаатай, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй маш сайн сонголт.
Микро зүүн эмчилгээний онол
Уламжлалт арга барилын хувьд арьсны өнгөн давхаргад тэжээл нэвтэрдэг гэж үздэг байсан нь төгс биш ойлголт байв. Учир нь арьсны өнгөн давхаргад түрхсэн тэжээлийн тосны дөнгөж 0.3% нь л арьсанд шингэдгийг эрдэмтэд тогтоожээ. 192 ширхэг бичил зүү бүхий өнхрүүлэгийг олон талын үйлчилгээтэй тэжээлийн тос дагалдана. Бие болон нүүрнийхээ шаардагатай хэсэгт өнхрүүлснээр арьсыг гэмтээлгүйгээр нүхэлж цочроон, арьсны цусан хангамжийг сайжруулснаар, үхэжсэн болон гэмтсэн эд, эсийн шимэгдэлтийг түргэсгэж, нөхөн төлжих үйл явцыг хурдасгана. Нээгдсэн арьсны сүв 1 цагийн дотор эргэн битүүрэх бөгөөд энэ хугацаанд хүний арьс тэжээл шингээх өндөр чадвартай болдог. Дерма-өнхрүүлэгийн иж бүрдэлд арьсанд коллаген бүрэлдэхэд зайлшгүй шаардлагатай С, Е амин дэмүүдийг их хэмжээгээр агуулсан цэвэр байгалын гаралтай, олон улсын чанарын гэрчилгээтэй, чийгшүүлэгч тос багтсан болно. Дагалдах тэжээлийн тосны баялаг орц найрлага нь арьсанд дутагдаж буй бодисуудыг бүрэлдүүлж, арьсны нөхөн төлжих чадварыг сайжруулах төгс үйлчилгээ үзүүлнэ.
Дерма өнхрүүлэг баталгаатай юу?
Мэдээж хэрэг. Энэ арга нь эртний дорнын зүү эмчилгээний арга барил дээр үндэслэгдэж, орчин үеийн анагаах ухааны шинэ нээлт болж чадсан бөгөөд хүний арьсанд сөрөг нөлөөгүй, Америкийн Нэгдсэн Улсын Food and Drug Administration чанарын гэрчилгээтэй бүтээгдэхүүн юм.
Дерма өнхрүүлэгийг хэрэглэх арга
Гэрийн нөхцөлд хэрэглэх нь хамгийн нийтлэг арга бөгөөд энэ нь бага хугацаа зарцуулж, өдөр тутам хэрэглэх боломжтой. Хэрэглэж эхлэхэд бага зэрэг ирвэгнэх мэдрэмж төрөх боловч, энэ нь төдөлгүй дасал болж, танд энгийн зугаатай мэт сэтгэгдэл төрүүлнэ. Эмчилгээ нь өвдөлтгүй, цус шүүрэхгүй байх ёстой. Дерма өнхрүүлэгийг өдөр бүр хэрэглэвэл үр дүн нь төдий чинээ сайн бөгөөд орой унтаж амрахын өмнө хэрэглэхэд илүү тохиромжтой. Эмчилгээний дараа арьс бага зэрэг ягаарч чимчэгнэнэ. Энэ нь хоёр цагийн дотор эргээд хэвэндээ орох бөгөөд маргааш өглөө нь ямар ч ул мөр, зовиур танд мэдрэгдэхгүй, нүүрэндээ хэрэглэсэн бол нүүрээ буддагаараа будаад явах боломжтой юм. Таван удаа гэрийн нөхцөлд сулхан дарж хэрэглэх нь нэг удаа тусгай нөхцөлд хэрэглэхтэй яг ижилхэн үр дүнтэй.
Гэрийн нөхцөлд 0.5-1.5мм зүүтэйг хэрэглэнэ. 2.0мм болон түүнээс дээш хэмжээтэйг эмнэлэгийн тусгай нөхцөлд мэдээ алдуулагчийн тусламжтай хэрэглэх шаардлагатай.
Давуу талууд
Ир нь үл мохох титан зүү бүхий тус өнхрүүлгийг ариутгаад олон дахин хэрэглэх зориулалттай/нэг өнхрүүлэгийг нэг хүн хэрэглэнэ, дамжуулж болохгүй/. Титан зүү нь хүчил, шүлттэй урвалд ордоггүй тул та эмзэг арьстай, төмрийн харшилтай байсан ч санаа зоволтгүй. Хэрэглэхэд эвтэйхэн бариултай, авч явахад авсаархан.
Аль хэсгийн арьсанд хэрэглэж болох вэ?
Уруул, мөн нүдний ухархайнаас дотогш зовхины нимгэн арьснаас бусад нүүр болон биеийн бүхий л хэсгүүдэд хэрэглэхэд тохиромжтой.
Хэрэглэж болохгүй заалт
Үрэвсэж шархалсан, халдвар авсан, наранд түлэгдсэн болон үрэвсэлт батгатай арьсанд хэрэглэхийг хориглоно. Мөн жирэмсний хугацаанд хэвлий орчим хэрэглэх хориотой.
Насны хязгаар бий юу?
10 наснаас доош хүүхдийн арьсанд тохиромжгүй, дээшээ насны хязгаар байхгүй.
Та ганцхан ширхэг Дерма өнхрүүлэг худалдан авснаар гоо сайхныхаа бүхий л асуудлуудыг гэрийн нөхцөлд, бага зардлаар хялбархан шийдэх боломжтой.

